Сургууль цэцэрлэг


Олон тусдаа обьектуудтэй хэмжээ болон тархац том  сургууль болон цэцэрлэгийн барилгад нэгдсэн тусгай зориулалтын сүлжээг үүсгэж ажиллаж чадах удирдлагын панель, график интерфейс, модуль бүхий гал илрүүлэх-дохиоллын  хаяглагддаг нэгдсэн системийг төлөвлөх шаардлагатай. Ингэснээр дохиолох хэрэгсэл удирдлагын панелиас хэт холдох, дохиолох хэрэгсэл стандартын биш ажиллах үүнээс үүдэж галын мэдээлэл нийтэд хүртээмжгүй болох зэрэг эрсдлээс сэргийлдэг. Бага насны хүүхдийн сониуч байдлаас үүсэж болох галын дохиоллын биш хуурамч мэдээлэлүүсдэг. Тэдгээрээс сэргийлэхийн тулд  мэдрэгчээс ажиглалт хяналтын урьдчилсан мэдээллийг авч, тодорхой хугацааны дараа дахин мэдээллийг авах  зарчмаар  програмчлагддаг уян хатан системийг төлөвлөх юм. 

Сургууль цэцэрлэгийн хүрээнд гал болон ослын үед авран хамгаалах, дүрвэн шилжих нийтийн сургуулалтийг тогтмол хугацаанд хийх шаардлагатай. Ингэснээр гал болон ослын үед эмх цэгцтэй, түргэн шуурхай нүүн шилжих мэдлэг, туршлагатай болж хүмүүждэг. Галын илрүүлэх-дохиоллын интерактив удирдлагын панель болон хэрэгслийг төлөвлөснөөр, гал болон ослын үеийн сургуулалтыг хялбараар удирдах, хянах боломжтой.

Сургууль цэцэрлэгийн зориулалттай барилгын галын нэгдсэн систем нь доорх  системүүд болон тэдгээрийн интеграцичлалаас бүрддэг. 

  • Гал ирүүлэх-дохиоллын ерөнхий зориулалтын систем /Дижитал хаяглагддаг систем/
  • Гал болон Ослын үеийн  зарлан мэдээлэх систем/Үйл ажиллагаанаас хамаарч төлөвлөнө/
  • Гал болон Ослын үеийн гэрэлтүүлэгийн систем /Зайлшгүй төлөвлөнө/
  • Гал унтраах ерөнхий зориулалтын систем /Автомат спринклер систем/
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих