Оффис


Оффисын нөхцөлд  уур,  цацагч бодис, тамхины утаа зэрэг ахуйн хэрэглээнээс үүсэх галын эрсдэлийн биш, хуурамч дохиоллууд үүсэх магадлал бага ба галын эрсдэлийг богино хугацаанд илрүүлэх нь чухал байдаг. Галаас үүссэн  бага тархсан нүдэнд бага хэмжээгээр үзэгдэх утааг илрүүлэх чадвартай "high sensitivity" мэдрэгчийг төлөвлөх шаардлагатай. Гэвч  мэдрэгч суурилагдсан орчин өөрчлөгдөх,  илрүүлэх чадвар хэт өндөр  мэдрэгч нийцтэй биш байх зэрэг тохиолдлууд байдаг. Дээрх эрсдэлээс тойрон гарах арга хэрэгсэл нь сенсорын түвшинг алсаас тохируулж болохуйц, цагийн хуваарийн  горимд шилжин ажилладаг-өдрийн цагийн горимд мэдрэгч  "medium sensitivy" байх, шөнийн цагийн горимд "high sensitivity" байх, эсвэл өдрийн цагийн горимд зөвхөн дулааны  сенсор идэвхтэй, шөнийн цагийн горимд утаа-дулааны хосолсон хэлбэрээр ажилладаг мэдрэгч, интерактив  панель бүхий дижитал хаяглагддаг  системийг төлөвлөх юм. Дижитал мэдрэгч нь сенсорын бохирдолтын зэрэг, доголдсон эсэх мэдээллийг дамжуулдаг. Ингэснээр бохирдсон  эсвэл ажиллагаагүй болсон мэдрэгчийг илрүүлэн хялбар, бага зардалтай-үр ашигтай үйлчилгээг үзүүлэх ба галын илрүүлэх системийн ажиллагааг илүү найдвартай ажиллагаатай болгодог. Мөн хаяглагддаг системийг төлөвлөснөөр барилга обьектод төлөвлөгдсөн гал илрүүлэх тусгай зориулалтын систем, гал унтраах тусгай зориулалтын систем, гал унтраах ерөнхий зориулалттай систем, галын утаа зайлуулах систем, галын ослын гарц хаалганы болон бусад тоноглол, системүүдтэй интеграци буюу хоршиж ажиллах бүрэн боломжтой. 

Оффис-Үйлчилгээ нь барилга доторх архив, сервер болон теле харилцаа холбооны өрөө, өндөр хүчдэлийн зэрэг тусгай зориулалттай өрөө хэсгүүдэд тэдгээрт нийцсэн сорох шугам бүхий гал илрүүлэх систем, Кабель шугаман мэдрэгч бүхий систем, хийн-гал унтраах систем зэрэг тусгай зориулалттай систем, тоноглолууд нь барилгын үндсэн гал илрүүлэх-дохиоллын системтэй хоршиж ажиллах шаардлагатай.

Оффисын нөхцөлд галын ослын мэдээллийг нийтэд түгээх гол хэрэгсэл нь галын хонх гэрэл юм. Хамрах талбай их, өндөр барилгын бүлэгт багтах оффисын барилгад  галын ослыг мэдээлэгч эдгээр хэрэгслийг дангаар нь төлөвлөх мэдээллийн хүртээмж бага байх эрсдлийг үүсгэдэг. Тиймээс галын ослыг дуут мессеж бүхий нийтийг зарлан мэдээлэх систем ашиглаж, гал гарсан ослын бүс, аврах гарцийн чиглэл болон бусад шаардлагатай мэдээллийг автоматаар болон механикаар хүргэх нь  хүртээмжтэй-нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг бий болгодог. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан галын ослын үеийн тусламж мэдээллийн ариун цэврийн өрөөний дохиоллын хэрэгсэл, индукцийн хэлхээт систем зэргийг төлөвлөх  хэрэгтэй. 

Оффисын зориулалттай барилга байгууламжид гал унтраах автомат спринклер систем эсвэл  автомат мист систем төлөвлөж болно. Обьектод гал гарсан үед унтраах ажиллагааны үер  байгууллагын биет мэдээлэл гэмтэх, унтраах ажиллагааны дараах буцаан сэргээх үйл явц хүндрэлтэй байх зэрэг нь бизнесийн байгууллагыг их хэмжээний хохиролд учруулдаг. Тиймээс оффисын зориулалттай барилга байгууламжид гал унтраах автомат мист системийг төлөвлөх нь илүү оновчтой. Мист систем нь бага хэмжээний ус ашиглаж, гал унтраах үеийн болон дараах хохирол багатайгаар галыг даран сөнөөх, хориглох чадвартай байдаг.​

Оффис үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн систем-шийдлүүд

  • Гал ирүүлэх-дохиоллын ерөнхий зориулалтын систем /Дижитал хаяглагддаг систем/
  • Гал ирүүлэх-дохиоллын тусгай зориулалтын систем /Аспирацийн болон бусад шаардлагатай системийг зориулалт, үйл ажиллагаанаас хамаарч төлөвлөнө/
  • Гал болон Ослын үеийн  зарлан мэдээлэх систем/Барилга обьектийн хэмжээнээс хамаарч төлөвлөнө/
  • Гал болон Ослын үеийн гэрэлтүүлэгийн систем /Хаяглагддаг гэрэлтүүлгийн систем/
  • Гал болон Ослын үеийн холбооны систем /Өндөр барилгын бүлэгт багтах барилга байгууламжид  төлөвлөнө/
  • Гал унтраах ерөнхий зориулалтын систем /Автомат мист систем эсвэл Автомат спринклер системийг захиалагчийн хүсэлтээр болон  норм дүрэм,барилгын үзүүлэлтээс хамаарч төлөвлөнө/
  • Гал унтраах тусгай зориулалтын систем /Хий болон Химийн унтраах систем, хэрэгслийг обьектийн  зориулалт, үйл ажиллагаанаас хамаарч төлөвлөнө/
  • Нэгдсэн хяналт удирдлагын систем /Барилга обьектийн хэмжээнээс хамаарч-захиалагчийн хүсэлтээр, Өндөр барилгын бүлэгт багтах барилга байгууламжид зайлшгүй төлөвлөнө /
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих