Үйлдвэрлэл


Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн галын аюулгүй байдал нь барилга обьектийн болон түүний доторх үйл ажиллагааны зориулалттай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хэрэгслийн гэсэн үндсэн хэсгээс бүрддэг. 

Үйлдвэрлэлийн зориулалттай барилга обьектийн гал илрүүлэх-дохиоллын систем нь ерөнхий болон тусгай зориулалттай илрүүлэх системүүдээс бүрдэнэ. Гал илрүүлэх ерөнхий зориулалттын систем нь дижитал хаяглагддаг цэгэн төрлийн/point/, алсын зайн илрүүлэлт хийх камеран болон инфраред гэсэн мэдрэгч хэрэгслүүдээс бүрдэж болно. Мэдрэгч хэрэгсэлд үйлчилгээ хийхэд хүндрэлтэй болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хамаарч мэдрэгч хэрэгслүүдийн сенсорын түвшинг алсаас тохируулж болохуйц, цагийн хуваарийн  горимд шилжин ажилладаг-өдрийн цагийн горимд мэдрэгч "medium sensitivy" байх, шөнийн цагийн горимд "high sensitivity" байх, эсвэл өдрийн цагийн горимд зөвхөн дулааны  сенсор идэвхтэй, шөнийн цагийн горимд утаа-дулааны хосолсон хэлбэрээр ажилладаг мэдрэгч, интерактив  панель бүхий дижитал хаяглагддаг  системийг төлөвлөх шаардлага бий болдог. Дижитал мэдрэгч нь сенсорын бохирдолтын зэрэг, доголдсон эсэх мэдээллийг дамжуулдаг. Ингэснээр бохирдсон  эсвэл ажиллагаагүй болсон мэдрэгчийг алсын зайнаас илрүүлэн хялбар, бага зардалтай-үр ашигтай үйлчилгээг үзүүлэх ба үйлдвэрийн зориулалттай барилгын галын илрүүлэх системийн ажиллагааг илүү найдвартай болгодог. Гал илрүүлэх тусгай зориулалттын систем нь үйлдвэрийн процесс хэсгийн машин, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмж болон түүний өрөө тасалгаа зэрэгт төлөвлөгдөх бөгөөд сорох шугам бүхий/аспираци/ илрүүлэх, кабель шугаман/Linear/ мэдрэгч бүхий илрүүлэх хэрэгсэл-системүүд байдаг.  Гал илрүүлэх тусгай зориулалтын систем хэрэгслүүдийг гал илрүүлэх ерөнхий зориулалтын систем рүү интеграцичлан нэгтгэж гал илрүүлэх-дохиоллын нэгдсэн удирдлага хяналтын цэгийг бий болгох шаардлагатай.

Үйлдвэрлэлийн зориулалттай барилга обьектийн процесс машин, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмж болон түүний өрөө тасалгаанууд нь гал унтраах тусгай зориулалтын аеросол хэрэгсэл, "Сlean Agent" унтраах хэрэгсэл-системийг, барилга обьектийн хэмжээнд ус, ус-хөөс концентрацилагчийн холимог дээр суурилсан задгай хошуу болон цорготой "deluge" спринклер системийг төлөвлөдөг. Гал илрүүлэх  автомат болон механик мэдрэгч хэрэгсэл системээс шалтгаалж ажилладаг нь "deluge" спринклер систем автомат спринклер унтраах системээс илүү хурдан хугацаанд унтраах ажиллагаа идэвхиждэг. Тиймээс дээрх системийг үйлдвэрлэлийн зориулалттай барилга обьектод төлөвлөх ба илүү нийцтэй байдаг. Гал унтраах эдгээр хэрэгсэл системийг гал илрүүлэх-дохиоллын ерөнхий зориулалтын системтэй интеграцичлан нэгтгэж нэгдсэн цэгээс систем, тоноглолын ажиллагааг хянах-удирдах зайлшгүй шаардлагатай.

Гал болон онцгой байдлын үед хэрэглэх үйлдвэрийн ангилалд багтах хамгаалалт, техникийн үзүүлэлттэй тоног төхөөрөмж бүхий зарлан мэдээлэх систем, ослын гэрэлтүүлэг, галын телефон холбоо зэрэг системүүдийг үйлдвэрлэлийн ангилал болох хүнд хөнгөн, онцгой зэрэгт нийцүүлэн зайлшгүй төлөвлөх ба  гал илрүүлэх ерөнхий зориулалтын систем рүү интеграцичлан нэгтгэж гал болон ослын үеийн хяналт удирдлага, зарлан мэдээлэх-дохиоллын нэгдсэн цэгийг бий болгох шаардлагатай. 

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих