Нойтон шугамтай автомат спринклер систем


Гал унтраах автомат спринклер систем нь орчны халалтыг мэдрэх механизм бүхий даралтад хошуутай буюу автомат, даралтгүй хошуутай-цорготой буюу "deluge" гэсэн 2 үндсэн төрөлд ангилагддаг. Автомат спринклер систем унтраах бодисоор Ус дээр сууриласан, Хөөс дээр сууриласан гэж ангилагддаг. Гал унтраах автомат спринклер системийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг, хялбар ажиллагаатай систем нь нойтон шугам бүхий автомат спринклер систем ба Амарвишн компани олон улсын доорх норм стандартын дагуу дизайн төлөвлөлт, угсралт суурилуулалтыг хийдэг.

  • NFPA 13 – Спринклер системийн угсралт суурилуулалт
  • EN 12845 – Гал унтраах автомат спринклер систем. Зураг төсөл, суурилуулалт, засвар үйлчилгээ

Төлөвлөгдсөн шугам хоолой усаар дүүргэгдсэн байдаг бусад төрлийн автомат системээс хурдан хугацаанд унтраах ажиллагаа идэвхиждэг. Шугам хоолой нь усаар дүүргэгдсэн байдаг учир шугамын ус хөлдөх орчин нөхцөлтэй объектод суурилуулдаггүй, мөн галын ослын үеийн биш механик болон бусад үйлчлэлээс шалтгаалж /даралтад хошуу идэвхжих, гэмтэх/ ослын биш үед систем идэвхжих зэрэг эрсдэлтэй байдаг.

Системийн давуу талууд

  • Илүү хурдан хугацаанд идэвхиждэг
  • Угсрлалт суурилуулалтын зардал бага
  • Хялбар бөгөөд найдвартай ажиллагаатай
  • Ашиглалт үйлчилгээний зардал бага
  • Хялбар өөрчлөлт болон тохируулгатай

Амарвишн компани нойтон шугам бүхий автомат спринклер системийн мэдрэгч хошуу/даралтад хошуу/, шугам хоолой, шугам хоолойн холбох хэрэгсэл, тогтоох болон бэхлэх хэрэгсэл, удирдлагын зангилаа, хаалт хавхалаг болон насос удирдлагын хэсгүүдийг UL, FM, LPCB зэрэг олон улсын туршилтын байгууллагаар туршигдаж баталгаажсан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж төлөвлөдөг. Ингэснээр галын ослын үед систем илүү найдвартай ажиллах болон хэвийн горимдоо системийн алдагдал, барилга обьектод үл нөлөөлөлгүй өндөр гүйцэтгэлтэй байж чаддаг. Мөн бид системд сар, улирал, хагас жилийн давтамжаар ашиглалт үйлчилгээг хийх, алсын зайнаас хянах зэрэг үйлчилгээг үзүүлдэг ба системийн доголдлыг цаг алдалгүй илрүүлж, найдвартай ажиллагааг хангах боломжтой байдаг.

Нойтон шугамтай спринклер системийн ашиглалт үйлчилгээг доорх хяналтуудын дагуу зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

  • Дохиоллын хавхлагын хяналт 
  • Хавхлагын төлөв байдлын хяналт
  • Насос удирдлагын панель, даралтын сенсорын ажиллагаа
  • Насос ажиллагаа, Насосын фазын уналт, Насосын фазын өөрчлөлт
  • Ерөнхий алдааны болон даралт, урсгалын дохиоллын хяналт
  • Галын усны савны түвшний хяналт
  • Бусад нэмэлт хяналтууд/Өрөөний температур гэх мэт/

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих