Deluge автомат унтраах систем


Үйлдвэр, тусгай зориулалттай обьектод ихэвчлэн хэрэглэдэг гал илрүүлэх систем, нэмэлт мэдрэгч шугам буюу нойтон болон хуурай шугаман удирдлагаас хамааралтай үндсэн удирдлагын хавхлага бүхий Deluge автомат системийг төлөвлөдөг ба Амарвишн компани Монгол улсын болон олон улсын доорх норм стандартын дагуу дизайн төлөвлөлт, угсралт суурилуулалтыг хийдэг.

  • NFPA 13 – Спринклер системийн угсралт суурилуулалт
  • EN 12845 – Гал унтраах автомат спринклер систем. Зураг төсөл, суурилуулалт, засвар үйлчилгээ

Deluge спринклер системийг унтраах системийг галын ангилал, хэрэглээнээс хамаарч дан ус дээр суурилуулсан болон ус-хөөс концентраци холимог дээр суурилуулсан гэж ангилдаг. Шугам хоолойд нитроген эсвэл даралтад агаар байхгүй, даралтад хошуугүй байдаг ба галын ослын үед гал илрүүлэх цахилгаан мэдрэгч, нойтон эсвэл хуурай шугаман мэдрэгч идэвхижсэн үед үндсэн удирдлагын хавхлаг нээгдэж төлөвлөгдсөн гал унтраах бүх хошуу, цорго, генератороор дамжин идэвхижидэг. Дан ус дээр суурилсан deluge автомат спринклер системийг жижиг хэмжээний тасалгаа болон тусгай зориулалттай тоног төхөөрөмж обьектын галын хамгаалалтанд ашигладаг. Том хэмжээний обьектод deluge автомат спринклер системийг ус болон хөөс концентрацийг хольж, нам /1:20 хүртэл/, дунд /1:200 хүртэл/ болон өндөр /1:200 дээш/ өсөлт үүсгэж хэрэглэдэг ба Амарвишн компани доорх төрлийн deluge системүүдийг төлөвлөж, угсралт суурилуулалтын хийдэг.

  • Ус дээр суурилсан систем
  • Ус-хөөс дээр суурилсан систем
  • Цахилгаан болон механик монитор систем
  • Дунд, Өндөр өсөлтийн систем

Мөн гал илрүүлэх системээс шалтгаалж ажиллаж байгаа нь гал ирлүүлэх системийг үл тасрах-доголдох эрсдэлгүй найдвартай ажиллагаатай байхаар төлөвлөх ёстой. Deluge автомат спринклер системийн хошуу, цорго, генератор, шугам хоолой, шугам хоолойн холбох хэрэгсэл, тогтоох болон бэхлэх хэрэгсэл, удирдлагын хаалт, хавхалаг болон насос удирдлагын хэсгүүдийг UL, FM, LPCB зэрэг олон улсын туршилтын байгууллагаар туршигдаж баталгаажсан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж төлөвлөдөг. Ингэснээр галын ослын үед систем илүү найдвартай ажиллах болон хэвийн горимдоо системийн алдагдалгүй, барилга обьектод үл нөлөөлөлгүй өндөр гүйцэтгэлтэй байж чаддаг. Мөн бид системд сар, улирал, хагас жилийн давтамжаар ашиглалт үйлчилгээг хийх, алсын зайнаас хянах зэрэг үйлчилгээг үзүүлдэг ба системийн доголдлыг цаг алдалгүй илрүүлж, найдвартай ажиллагааг хангах боломжтой байдаг.

Deluge cистемийн ашиглалт үйлчилгээг доорх хяналтуудын дагуу зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

  • Deluge хавхлагын хяналт
  • Deluge удирдлагын панелийн хяналт
  • Хавхлагын төлөв байдлын хяналт
  • Насос удирдлагын панель, даралтын сенсорын ажиллагаа
  • Насос ажиллагаа, Насосын фазын уналт, Насосын фазын өөрчлөлт
  • Ерөнхий алдааны болон даралт, урсгалын дохиоллын хяналт
  • Галын усны савны түвшний хяналт
  • Бусад нэмэлт хяналтууд/Өрөөний температур гэх мэт/

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих