Preaction автомат спринклер систем


Гал унтраах автомат спринклер систем нь галын ослын биш механик үйлчлэлээс болж даралтад хошуу болон шугам хоолой гэмтэх улмаар систем ослын биш үед идэвхжиж эд материалд хохирол учруулах, системийг дахин шинээр эхлүүлэх зэрэг нэмэлт зардлыг үүсгэх эрсдэлтэй байдаг. Тэгвэл гал унтраах автомат спринклер системийн уг дутагдалтай талыг сайжруулж, гал илрүүлэх нэмэлт тоног төхөөрөмжүүдтэй интеграцичлан Preaction автомат спринклер системийг төлөвлөдөг ба Амарвишн компани Монгол улсын болон олон улсын доорх норм стандартын дагуу дизайн төлөвлөлт, угсралт суурилуулалтыг хийдэг.

  • NFPA 13 – Спринклер системийн угсралт суурилуулалт
  • EN 12845 – Гал унтраах автомат спринклер систем. Зураг төсөл, суурилуулалт, засвар үйлчилгээ

Preaction автомат спринклер систем нь гал илрүүлэх систем, нэмэлт мэдрэгч шугам буюу нойтон болон хуурай шугаман удирдлагаас хамаарсан бөгөөд нойтон шугамтай болон хуурай шугамтай спринклер системийн ажиллагааны шинж чанаруудыг агуулсан систем юм. Галын ослын биш үед шугам хоолой усаар дүүргэгдээгүй буюу хуурай шугамтай спринклер системтэй ижил төлөвтэй байна. Галын ослын үед буюу гал илрүүлэх цахилгаан мэдрэгч, нэмэлт нойтон болон хуурай шугаман удирдлаг бүхий пенематик мэдрэгч идэвхижсэн үед удирдлагын хаалт нээгдэж нойтон шугам бүхий спринклерийн системийн горимд шилжих зарчмаар ажиллана. Хэрэв нэмэлтээр төлөвлөгдсөн гал илрүүлэх мэдрэгч идэвхижээгүй, механик болон бусад гэмтлээс шалтгаалж даралтад хошуу, хоолой задарсан үед гал унтраах систем ажиллахгүй.  Гал илрүүлэх мэдрэгч хэрэгсэл болон үндсэн шугамын даралтад хошуу  гэсэн давхар мэдрэгчээс шалтгаалж идэвхжиж байгаа нь дээрх системийг илүү бодит ажиллаатай эрсдэлгүй систем болгодог. Дээрх ажиллагаанаас хамаарч уг систем нь доорх төрлүүд байдаг.

  • Single interlock Preaction автомат спринклер систем - Гал илрүүлэх мэдрэгч, нэмэлт мэдрэгч шугам буюу нойтон болон хуурай шугаман удирдлагаас хамаарсан бөгөөд эдгээр мэдрэгчүүд идэвхижсэн үед Preaction системийн үндсэн удирдлагын хаалт нээгдэж систем бэлэн төлөвт шилждэг.
  • Double interlock Preaction автомат спринклер систем - Preaction системийн үндсэн удирдлагын хаалт нь зөвхөн гал илрүүлэх мэдрэгч, нэмэлт мэдрэгч шугам буюу нойтон, хуурай шугаман удирдлагаас хамаарч нээгдэхгүй. Зөвхөн, дээрх мэдрэх хэсгүүд болон гал унтраах үндсэн шугамын даралтад хошуу гэсэн 2 хэсгүүд ивэвхижсэн үед үндсэн удирдлагын хаалт нээгдэж систем идэвхиждэг.

Мөн гал илрүүлэх системээс шалтгаалж ажиллаж байгаа нь гал ирлүүлэх системийг үл тасрах-доголдох эрсдэлгүй найдвартай ажиллагаатай байхаар төлөвлөх ёстой. ​Preaction автомат спринклер системийн мэдрэгч хошуу/даралтад хошуу/, шугам хоолой, шугам хоолойн холбох хэрэгсэл, тогтоох болон бэхлэх хэрэгсэл, хуурай шугамын удирдлагын зангилаа, хаалт хавхалаг болон насос удирдлагын хэсгүүдийг UL, FM, LPCB зэрэг олон улсын туршилтын байгууллагаар туршигдаж баталгаажсан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж төлөвлөдөг. Ингэснээр галын ослын үед систем илүү найдвартай ажиллах болон хэвийн горимдоо системийн алдагдалгүй, барилга обьектод үл нөлөөлөлгүй өндөр гүйцэтгэлтэй байж чаддаг. Мөн бид системд сар, улирал, хагас жилийн давтамжаар ашиглалт үйлчилгээг хийх, алсын зайнаас хянах зэрэг үйлчилгээг үзүүлдэг ба системийн доголдлыг цаг алдалгүй илрүүлж, найдвартай ажиллагааг хангах боломжтой байдаг.

Preaction автомат спринклер системийн ашиглалт үйлчилгээг доорх хяналтуудын дагуу зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

  • Deluge хавхлагын хяналт
  • Deluge удирдлагын панелийн хяналт
  • Компресорын хяналт
  • Хавхлагын төлөв байдлын хяналт
  • Насос удирдлагын панель, даралтын сенсорын ажиллагаа
  • Насос ажиллагаа, Насосын фазын уналт, Насосын фазын өөрчлөлт
  • Ерөнхий алдааны болон даралт, урсгалын дохиоллын хяналт
  • Галын усны савны түвшний хяналт
  • Бусад нэмэлт хяналтууд/Өрөөний температур гэх мэт/

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих